JCI ECO салбар байгууллага болон "ТАВАН УХААН" МХШЭНХ нар нь нийгэмд үүсээд байгаа амны хөндийн өвчлөлийг бууруулах чиглалд "SAVE SMILE" төслийн хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй уг ажил нь иргэдийн дунд тэр дундаа цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тасралтгүй, тогтмол зохион байгуулах, эрүүл мэндийн боловсролыг олгох, өвчлөлийг тогтвортой буурлах, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах зэрэг олон талын ач холбодолтой юм.