Хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх, харилцан туршлага суралцах, онол болон практик ач холбогдлыг дадал болгох, цаашлаад байгууллагын соёлыг тогтоох зэрэг олон талын ач холбогдлын нэг нь мэргэжлийн тэмцээн уралдаан байдаг билээ. "Таван Ухаан" Монголын Хувийн Шүдний Эмнэлгүүдийн Нэгдсэн Холбооны зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажлын нэг болох "АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН"-ийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Цаашид энэхүү үйл ажиллагаа нь олон зүйлээр манлайлна гэдэгт итгэлтэй байгаагийн зэрэгцээ эрхэм шүүгчид, хамтран ажилласан гишүүн эмнэлгүүд, эмч мэргэжилтнүүд, зохион байгуулсан баг бүрэлдэхүүн, дэмжиж оролцсон "Глобал Удирдагч Их Сургууль"-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Цаг хугацаа, хичээл зүтгэл, оюун ухаан, туршлага, мэдлэг чадвараа дайчлан хамт олноо манлайлан оролцсон нийт оролцогч нартай цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.