"ТАВАНУХААН" МХШЭНХ-ны гишүүн эмнэлэг болох #Молар шүдний эмнэлэг нь ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог 2020.01.03-ны өдөр нэвтрүүлж эхлэн 2021.09.13-ны өдөр хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээгээ гардан авсан билээ. 2022.11.22-ний өдөр өнгөрсөн жилийн хугацаанд үйл ажиллагаанд стандарт бүрэн нэвтэрсэн болохыг магадлан аудитаар баталгаажууллаа.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, тогтолцоог тасралтгүй сайжруулах үйл ажиллагаанд идэвх санаачилгатай, манлайлалтай оролцож буй Молар шүдний эмнэлгийн хамт олон болон хамтран ажиллаж буй гишүүн эмнэлгийн нийт гишүүддээ талархал илэрхийлье.