Баянхонгор аймгийн иргэдийн дунд "Таван Ухаан" Монголын Хувийн Шүдний Эмнэлгүүдийн Нэгдсэн Холбооны дараах гишүүн эмнэлгүүд амны хөндийн урьдчилсан сэргийлэх үзлэгийг Глобал Удирдагч Их Сургууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Газартай хамтран 2022.09.12-13-ны хугацаанд зохион байгууллаа. Урьдчилан сэргийлэх үзлэгт 324 иргэд хамрагдаж, 155 иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээг хийлээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн тус ажилд хамтран ажилласан нийт байгууллага, эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Молар шүдний эмнэлэг
Оддент шүдний эмнэлэг
Титан шүдний эмнэлэг