Нийгмийн хариуцлага, судалгаа шинжилгээний хүрээнд холбооны гишүүн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарын өргөн баг бүрэлдэхүүнээр 2022 оны 02-р улирлын байдлаар бүх насны 12011 хүнийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, сургалт зөвлөгөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Тус үзлэгээр нийт хүний 9205 хүн буюу өвчлөлийн тархалт 76.64%, өвчлөлтэй шүдний тоо 33820 ширхэг, шүд цоорлын эрчим 3.67 байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулахын зэрэгцээ сургалт зөвлөгөө болон тохирох эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Хамтран ажилласан байгууллага, удирдлага, эмч, сувилагч нартаа талархал илэрхийлье. Уг үйл ажиллагаа нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үзлэгийн мэдээллийг чанаржуулах, мэргэжлийн боловсруулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтой юм.