ISO9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Байгууллагын, цаашлаад эрүүл мэндийн байгууллагын тэргүүний зорилтуудын нэг нь үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх байдаг билээ. Таванухаан МХШЭНХ-ны гишүүн байгууллага, хамт олон шат дараатайгаар олон улсын ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Молар шүдний эмнэлэг нь 2020 оноос 2021 онд нийт ажилчдыг "ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоо"-ны сургалт, хөтөлбөрт 100% хамруулан 2021 онд "ISO9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" хэрэгжүүлэгч байгууллага болж батламжаа гардан авлаа. Уг арга хэмжээнд Таванухаан МХШЭНХ-ны гишүүн байгууллага, хамт олон болох Энхийг цацруулагч шүдний эмнэлэг, Оддент шүдний эмнэлэг, Сайхандент шүдний эмнэлэг, D'Odno dental VIP clinic нар ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэгч байгууллага болж гэрээг үзэглэлээ. Нийт байгууллага хамт олондоо ажлын амжилт хүсье.