Таны хүүхдийн шүдэнд гажиг үүсээгүй биз?

Шүд эрүүний гажиг нь буруу зуршил (хуруугаа хөхөх, хэл уруулаа хөхөх гэх мэт), үйл зүй (амаар амьсгалах, шүдээ хавирах, амаа ангайж унтах, шүлсээ буруу залгих гэх мэт), удамшил гээд маш олон шалтгааны улмаас үүсдэг тул шүд солигдож эхлэх үеэс буюу 6 наснаас эхлэн шүдлэлт дуустал нарийн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч, гажиг үүссэн бол эрт арга хэмжээ авах, үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, шүдлэлтийг зөв залах бүрэн боломжтой. Практикт ихэвчлэн гажиг үүссэний дараа эмнэлэгт хандах нь ажиглагддаг тул энэ нь эмчилэхэд цаг хугацаа их орохоос гадна эдийн засгийн хувьд урьдчилан сэргийлэхтэй харьцуулбал зардал ихтэй байдаг. Иймээс хүүхдээ 6 сар тутам шүдний эмнэлэгт үзүүлэхдээ гажиг заслын эмчээс зөвлөгөө авахаас бүү татгалзаарай. Энэ нь танаас тийм их цаг хугацаа шаардахгүй.

Нүүр амны гажиг заслын эмч Б.Энх-Оргил