card

Бидний тухай

Танилцуулга

Танилцуулга

Таван Ухаан Монголын Хувийн Шүдний Эмнэлгүүдийн Нэгдсэн Холбоо НҮТББ нь 2020.07.23-ны өдөр үүсгэн байгуулагдаж, нийгэмд үүсээд буй амны хөндийн өвчлөлийг бууруулах, чадварлаг мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэх, улмаар эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулах, хүний нөөц болон бодлогын нэгдмэл системийг цогцоор нь ажиллуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан билээ.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдмэл тогтолцоог бий болгох зорилгоор байгууллагын нөөцийг зөв хуваарилах, идэвхжүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, хамтын шийдвэрийг эрхэмлэж, байгууллагын алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилго, зорилтуудыг тодорхойлон нэг чигт олон талт хамтын хүчээр тодорхой үр дүнг чухалчлан ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаа нь интрепренер нөөцийг бий болгох, хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг дэмжигч, байгууллагын үйл ажиллагаандаа эрүүл мэндийн байгууллагын стандартууд болон ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй бодитоор хэрэгжүүлж /PDCA/, мэдлэгийг инноваци болгох орчин бүрдүүлэн ажиллаж, шат дараатайгаар хөгжигч байна. 

УДИРДЛАГЫН БАГ

МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХҮҮД

Хүсэлт илгээх